ТУШААЛ ДЭВШИХ АРГУУД


1.Yргэлж цоглог бай

Ажлын єдєр чинь тєлєвлєгдєєгvй тєвєгтэй зvйлээр дvvрэн байлаа ч бvv бухимд.Уурлаагvй байхад бvтээгvй юм уурлахаар бvтнэ гэж vгvй. Хэсэг хугацаанд тайван байж бодлоо цэгцэлбэл арга заавал олдоно. Барайгаад байлгvй инээмсэглэ. Ямарч vед барьц алдахгvй гэдгээ даргадаа харуул .

2. Єєрийгєє ажлаар дар

Єєртєє их vvрэг хариуцлага оноох нь даргад чинь таны талаар аятайхан сэтгэгдэл тєрvvлнэ. Мєн их ажилтай байх нь таныг энэ компанид ямар чухал хvн болохыг харуулна.

3.Эрт ирж,орой харь

Энэ нь таныг бусад ажилтнаас товойлгож єгнє.Єглєє бvр дор хаяж 15 минутын ємнє ирж ,оройд илvv цагаар ажиллавал таныг сайн ажилтан гэж магтах болно.

4. Єєрийгєє чухал хvн гэдгийг харуул

Бусад хvн єєрийг чинь ямар чухал хvн болохыг мэдэж байх ёстой. Та илvv цагаар ажиллан ,ажлын бvтээмжээ нэмэгдvvлсэн шvv дээ. Гэхдээ дарга нар чинь vvнийг анзаарахгvй бол зvтгэл чинь талаар болно.

5.Бvрээгээ тат

Таны хийсэн бvхэн талаар єнгєрєхгvй гэдгийг бусдад ойлгуул.Шинэ тєлєвлєгєє зохиож,хамт ажиллагсад маань шvvмжлэх болов уу гэж санаа бvv зов.Шvvмжлэл гарвал тайвнаар хvлээн авч,vйл ажлаа танилцуул.

6.Амжилтаа баталгаажуул

Хэр их хийснээ даргадаа тайлагнахдаа тоо баримтаар vзvvл .Жишээ нь єнгєрсєн жилийн дvнтэй харьцуулж болно. Хэрвээ та бvгдийг нь сайн тайлбарлаж чадвал дарга тань таныг сайшаах болно.

7.Сайхан хувцасла

Ажилдаа ч ,аминдаа ч арчаатай хvнд дарга нар дуртай байдаг.Тиймээс vргэлж цэвэр цэмцгэр,сайхан хувцаслаж яв. Хэт дэгжирхэх хэрэггvй. Нягтлан бол нягтлан шиг, менежер бол менежер шиг байх ёстой.

8.Хэрхэн дэвших талаар асуу

Дарга тань таныг тушаал дэвших бодолтой явдгийг мэдэх ёстой. Энэ тухайгаа ямар нэг шинэ ажил эхэлсний дараахан дуулгавал тохиромжтой.

9.Зєв хvмvvстэйгээ дотно бай.

Нєлєє бvхий хvмvvстэй дотно байх нь таныг зорилгоо биелvvлхэд тvлхэц болно. Yдийн цайны vеэр хэнтэй нэг ширээнд суух вэ ,завсарлагаагаар хэнтэй хууч хєєрєх вэ гэдгээ анхаар.Хэрвээ залхуу зорилгогvй нэгэнтэй нийлээд байвал тийм л хvн болно. Болж єгвєл даргатайгаа ойр бай. Тэр л хэнийг дэвшvvлэх вэ гэдгийг мэдэх хvн шvv дээ.

10.Даргадаа тусал

Даргадаа илтгэл бичихэд нь тусалж,завсарлагын vеэр халуун яриа єрнvvл.Мєн тvvний сайн талыг нь олж харан,янз бvрийн зєвлєгєє ав. Энэ бvхний vр дvнд та хоёрын хооронд дотно нєхдийн холбоо vvснэ.

Энэ зєвлєгєєг дагаад шууд vр дvнд хvрнэ гэж мэдээж vгvй ч,зорилгодоо хvрэх замыг тань товчилж єгєх болно шvv.

0 Сэтгэгдэл: