YLP-ын талаар


YLP нэртэй олон төсөл хөтөлбөрүүд дэлхий дахинд ихээр зарлагдаж залуусын нийгэмшлийн чухал агент болдог билээ. Тухайлбал Кембрижийн Их сургууль, Эмбросын Их сургууль, Төв Азийн Их сургуулиуд хэрэгжүүлдэг юм байна. Гэхдээ манай YLPтэй харьцуулах юм бол хамрагдагсадын тоо их байдаг гэж ойлголоо. Арга ч үгүй биз дээ. мөн жендерийн хувьд ч эмэгтэйчүүд ихээр оролцдог юм байна. За тэгээд олон сонирхолтой юм цаад интернет хэмээх аварга ертөнцөд чинь байнаа байна. Дараа нэг завтай болохоороо орчуулга хийж тавинаа блогтоо. Бүгдэд нь амжилт хүсье. Шинэ блогтоо бичээд байж дээ бүгдээрээ. YLP-VI Н.Батзориг
Read more

ТУШААЛ ДЭВШИХ АРГУУД


1.Yргэлж цоглог бай

Ажлын єдєр чинь тєлєвлєгдєєгvй тєвєгтэй зvйлээр дvvрэн байлаа ч бvv бухимд.Уурлаагvй байхад бvтээгvй юм уурлахаар бvтнэ гэж vгvй. Хэсэг хугацаанд тайван байж бодлоо цэгцэлбэл арга заавал олдоно. Барайгаад байлгvй инээмсэглэ. Ямарч vед барьц алдахгvй гэдгээ даргадаа харуул .

2. Єєрийгєє ажлаар дар

Єєртєє их vvрэг хариуцлага оноох нь даргад чинь таны талаар аятайхан сэтгэгдэл тєрvvлнэ. Мєн их ажилтай байх нь таныг энэ компанид ямар чухал хvн болохыг харуулна.

3.Эрт ирж,орой харь

Энэ нь таныг бусад ажилтнаас товойлгож єгнє.Єглєє бvр дор хаяж 15 минутын ємнє ирж ,оройд илvv цагаар ажиллавал таныг сайн ажилтан гэж магтах болно.

4. Єєрийгєє чухал хvн гэдгийг харуул

Бусад хvн єєрийг чинь ямар чухал хvн болохыг мэдэж байх ёстой. Та илvv цагаар ажиллан ,ажлын бvтээмжээ нэмэгдvvлсэн шvv дээ. Гэхдээ дарга нар чинь vvнийг анзаарахгvй бол зvтгэл чинь талаар болно.

5.Бvрээгээ тат

Таны хийсэн бvхэн талаар єнгєрєхгvй гэдгийг бусдад ойлгуул.Шинэ тєлєвлєгєє зохиож,хамт ажиллагсад маань шvvмжлэх болов уу гэж санаа бvv зов.Шvvмжлэл гарвал тайвнаар хvлээн авч,vйл ажлаа танилцуул.

6.Амжилтаа баталгаажуул

Хэр их хийснээ даргадаа тайлагнахдаа тоо баримтаар vзvvл .Жишээ нь єнгєрсєн жилийн дvнтэй харьцуулж болно. Хэрвээ та бvгдийг нь сайн тайлбарлаж чадвал дарга тань таныг сайшаах болно.

7.Сайхан хувцасла

Ажилдаа ч ,аминдаа ч арчаатай хvнд дарга нар дуртай байдаг.Тиймээс vргэлж цэвэр цэмцгэр,сайхан хувцаслаж яв. Хэт дэгжирхэх хэрэггvй. Нягтлан бол нягтлан шиг, менежер бол менежер шиг байх ёстой.

8.Хэрхэн дэвших талаар асуу

Дарга тань таныг тушаал дэвших бодолтой явдгийг мэдэх ёстой. Энэ тухайгаа ямар нэг шинэ ажил эхэлсний дараахан дуулгавал тохиромжтой.

9.Зєв хvмvvстэйгээ дотно бай.

Нєлєє бvхий хvмvvстэй дотно байх нь таныг зорилгоо биелvvлхэд тvлхэц болно. Yдийн цайны vеэр хэнтэй нэг ширээнд суух вэ ,завсарлагаагаар хэнтэй хууч хєєрєх вэ гэдгээ анхаар.Хэрвээ залхуу зорилгогvй нэгэнтэй нийлээд байвал тийм л хvн болно. Болж єгвєл даргатайгаа ойр бай. Тэр л хэнийг дэвшvvлэх вэ гэдгийг мэдэх хvн шvv дээ.

10.Даргадаа тусал

Даргадаа илтгэл бичихэд нь тусалж,завсарлагын vеэр халуун яриа єрнvvл.Мєн тvvний сайн талыг нь олж харан,янз бvрийн зєвлєгєє ав. Энэ бvхний vр дvнд та хоёрын хооронд дотно нєхдийн холбоо vvснэ.

Энэ зєвлєгєєг дагаад шууд vр дvнд хvрнэ гэж мэдээж vгvй ч,зорилгодоо хvрэх замыг тань товчилж єгєх болно шvv.

Read more

Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго Зориг сангийн эрхэм зорилго нь хүчтэй иргэний нийгмийг төлөвшүүлэн Монголд ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх явдал билээ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд Зориг сан болон АНУ дахь Зориг сан ардчилсан нийгмийн утга учрыг тайлбарлаж, иргэдийг бэлтгэх олон нийтийн боловсролын байгууллагуудыг дэмжих болон тийм байгууллагыг байгуулах шаардлагатай гэж үздэг. Залуу Лидер Хөтөлбөрийн (ЗЛХ) үндсэн санхүүжилтийг АНУ-д төвтэй, Монголын ардчиллын төлөө ажилладаг ашгийн бус байгууллага АНУ-дахь Зориг сан хариуцдаг юм.

2003 оны намраас эхэлсэн ЗЛХ нь их, дээд сургууль төгссөн Монгол залуучуудад манлайлах, удирдах чадваруудаа сайжруулж нийгэм, эдийн засаг, улс төрийн зэрэг улс орондоо тулгарч буй асуудлуудаар мэдлэгээ дээшлүүлэх боломжыг олгодог. Манлайлагч болохын тулд хүн болж төлөвших ёстой гэж Зориг сан ойлгодог. Тиймээс манлайллыг хөгжүүлнэ гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх үйл явц бөгөөд ЗЛХ Монгол залуучуудыг өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх замаа олоход нь тусалдаг.

Хөтөлбөрт жил бүр 22-25 насны 20 хүртэлх тооны залуус шалгаран харилцаа холбоо, сэтгэн бодох болон дүн шинжилгээ хийх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх зэрэг манайлан удирдах ур чадварыг хөгжүүлэх найман сарын хөтөлбөрт хамрагддаг. Хөтөлбөр нь амьдрал дээрх бодит байдалтай танилцах болон танхимын ярилцлага, хэлэлцүүлэгийн хосолмол хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг. Түүнчлэн хөтөлбөрт оролцогчид үндэсний болон дэлхий нийтийн өмнө тулгарч буй нийгэм, бизнес болон улс төрийн зэрэг асуудлуудтэй танилцах боломжтой. Ихэнх хичээлийг үндэсний, гадаадын болон олон улсын тэргүүлэгч бизнесүүд, туршлагатай мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс заадаг.

ЗЛХ-ийн онцлох нэг хэсэг нь залуу лидерүүд хөтөлбөрийн явцад өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт оролцогчид орон нутагтаа хэрэгтэй төслийг хэрхэн боловсруулах, төлөвлөх, зорилгоо тодорхойлох талаар чиглэл авч багуудад хуваагддаг. Багууд шилдэг үйл ажиллагаа, төслийн төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилтээр хоорондоо өрсөлддөг. Хөтөлбөрийн төгсгөлд төслийн аман болон бичгэн тайлангуудыг хүлээн авч багуудад шагнал гардуулдаг.

Иймэрхүү төсөл нь оролцогчдод нийгэмд тулгамдсан асуудлуудыг танилцуулах бус тэдний харилцааны ур чадвараа дээшлүүлэх, багаар ажиллах сурах болон төслийн удирдлагын анхан шатны арга барилд суралцахад нь дэмжлэг болдог.
Read more