
Залуу Лидер Хөтөлбөр нь бодит байдалтай танилцах болон танхимын ярилцлага, хэлэлцүүлгийн хосолмол хэлбэрээр зохион байгуулагддаг бєгєєд оролцогчид үндэсний болон дэлхий нийтийн өмнө тулгарч буй нийгэм, бизнес болон улс төрийн асуудлуудтэй танилцах боломжоор хангагддаг ажээ. Хичээлүүдийн ихэнхийг үндэсний, гадаадын болон олон улсын тэргүүлэгч бизнесийн байгууллага болон мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс заадаг юм. Хєтєлбєрийн онцлох нэгэн хэсэг бол залуу лидерүүд хөтөлбөрийн явцад өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг. Оролцогчид багуудад хуваагдан ажиллаж, нийгмийн хєгжлийн төсөл боловсруулан, төлөвлөж хэрэгжүүлдэг. Улмаар хамгийн шилдэг төслийг шалгаруудаг юм байна. Залуус хөтөлбөрийн төгсгөлд хэрэгжүүлсэн төслөө тайлагнан хамгаалж үр дүнгээ гаргадаг юм байна.
Дашрамд мэдээлэхэд ХААН Банкны ХААН Банк Сан нь нийгмийн сайн сайхны тєлєє олон тєсєл хєтєлбєрийг санхvvжvvлдэг билээ. 2007 онд ХААН Банк Санг байгуулсанаас хойш нийт 100 гаруй тєсєл хєтєлбєрийг 1 тэрбум гаруй тєгрєгєєр санхvvжvvлээд байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment