Монгол хүн миний хувьд ийм юм бүү л болоосой гэж залбирч байсан тэр
үзэгдэл монгол улсаас өмнө зүгт дэглэгдэж, 1966 онд коммунист хятадууд
Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яам руу дайран орж элчингийн
ажилтнуудын гарыг хүлж гудамжинд чирж гаргаж ирээд ревизионистын цасан
малгай өмсгөн зодож нүдсэн гутамшигт явдлын дахилт өмнө зүгээс
сонсогдож эхэллээ. Хятадууд хүчтэнээс айдаг харин хүч муутайчуулыг
дээрэлхэхдээ гаргуун, дэлхий дээр өөр ямар ч тийм үндэстэн байхгүй.
Бараг зэргэлдээ шахуу байсан адилхан дайсан Зөвлөлтийн элчин сайдын яамыг
яагаач үгүй мөртлөө Монгол улсын элчин сайдын яамыг дайрч довтолж
байсан нь үүний нэг нотолгоо болсон билээ. Соёлт ертөнцийн түүхэн дэх
цорын ганц гэж болох ийм гутамшигт явдалыг үйлдсэн Хятадын коммунистууд
өнөөг хүртэл монгол улсаас уучлал гуйсангүй.
Бид ч гэж бид. Ер юү ч болоогүй юм шиг л царайлах юм. Гэхдээ энэ удаа миний ярих гэсэн
зүйл энэ сэдэвтэй дам холбогдох учир элчин сайдын яам руу дайрч довтлон
монгол дипломатуудыг зодож нүдсэн тэр гутамшигт явдалын тухай дараа
дахин онцгойлон ярих болно гэж уншигчиддаа амлаад харин энэ удаа аюулын
ямар харанга дэлдэж эхэлсэнийг нь тайлбарлая. Глобал таймс нэртэй Хятад
сонин байдаг аж. Сүүлийн долоо хоногийн дотор Монгол улсыг энэ сонин
хоёр удаа заналхийллээ. Хятад бол коммунист дэглэмтэй орон. Бид ч
коммунист дэглэмд он удаан амьдарч энэ дэглэмийн мөн чанарыг ой тойндоо
мартахгүйгээр шингээж авсан улс. Өөрөөр хэлбэл коммунист дэглэмд
цензургүй хэвлэл огт байдаггүйг бид мэдэхтэйгээ гэсэн үг. Ингэхээр
Глобал таймс гэсэн хаягтайгаар ХКН бидэнд захиа ирүүлж байна гэж шууд
ойлгож болно. Ерэн оныг хүртэл тэд ингэж дуугарах тэнхэлгүй байв.
Ерэн оноос өнөөг хүртэл Оросын Ази дахь бодлого хөл алдаж АНУ хятадын эдийн
засгийг дэмжсэнээр хятадын хууч өвчнийг сэдрээжээ. Энэ улсыг харж л
байгаарай удахгүй хөрш бүх оронтойгоо үүсгэсэн хэрүүл зодооноо сэргээх
болно. Энэ удаа тэд дээрэлхэж чадна гэж үзээд монголыг заналхийлж
байна. Энэ заналхийлэл их шазруун , бүр цэргийн хүч хэрэглэхэд
татгалзахгүй гэсэн шинжийн илэрхий дээрэнгүйлсэн өнгөтэй байгаа нь шууд
анхаарал татаж байгаа юм. Монгол улс Москва төвтэй коммунизмын
дарангуйллаас ангижрамагцаа Бээжингийн коммунд хамрагдах болчихсон
билээ. 90 оноос хойш хятадын коммунист намын гишүүд барилгын ажилчид
нэртэйгээр монгол улс руу нэвтэрч эхэлсэн бөгөөд монгол улсын нийслэлд
орж ирмэгцээ ухамсар дорой бүсгүйчүүд охидыг бөөн бөөнөөр нь лагерьтаа
авчран зодож занчин хүчирхийлж эхэлснийг монголын бүх хүн ард мэдэж
байгаа. Худалдаа арилжааны бузар луйвар чухамхүү энэ коммунистуудаас л
гардаг бөгөөд тэд жил бүр монголчуудыг хэдэн зуун сая долларын
алдагдалд оруулах наймааг илэрхий хүч хэрэглэн хийж байдаг юм.
90 оноос хойш өнөөг хүртэл Монгол улс Хятадтай хийсэн худалдаанаасаа
үндсэндээ таван тэрбум гаруй долларын алдагдал хүлээгээд байгаа билээ.
Ийм илэрхий хүч хэрэглэх байдал хоёр орны харилцаанд байгааг манай
зарим нэгэн улс төрчид тэр дундаа огцорсон ерөнхийлөгч Н. Энхбаяр ,
аргагүйн эрхэнд өргөдлөө өгч чөлөөлөгдсөн ерөнхий сайд С.Баяр нар маш
сайн ойлгож байсан бөгөөд тэд Орос улстай харилцаагаа хөгжүүлэх гэсэн
бодлогынхоо золиосонд өнөөгийн улс төрийн тэмцлийн хохирогч болж үлдэж
байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд хятадын коммунистууд
эзэрхэн таахалзаж монгол залуучуудыг хүссэн үедээ барьж авч зодож нүдэж
хотынхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалах гэснийхээ төлөө монгол
төрийн цагдаа хятадуудад зодуулан цус нөжиндөө холилдон хэвтэж байдаг
болсон нь ч бодит үнэн билээ. Хүчтэй коммунист төртэй хятад иргэдийн
тусгаар тогтносон монгол улсад үйлдэж байгаа энэ бүх ичгүүр сонжүүргүй
явдал нь яавч хувь хүний үйлдэл биш гэдгийг боловсролтой монголчууд маш
сайн ойлгож байгаа билээ. Тэд дээрээсээ нэг л удирдлагатай байдаг тэр
удирдагч нь ХКН мөн юм. Чухамхүү коммунист намынхаа заавар зөвлөлгөө
шууд удирдамжаар Улаанбаатарыг түйвээх , боломж олдсон нөхцөлд төрийн
эргэлт хийхээр хятадын цэрэг коммунистууд барилгын ажилчин дүрээр
монголд орж ирцгээж байна. Үүнийг ч Глобал таймс сонин нь нууж хаахгүй
зарлаж байна. Энэ үйлдэл анх удаагийнх биш бөгөөд өнгөрсөн зууны жараад
онд Бээжингийн цэргийн тойрогийн бүхэл бүтэн нэг дивиз барилгын
ажилчдын дүрээр монголд орж ирчихээд дээрээс ирэх тушаалаа хүлээж
байсантай утга нэг байна. Өнөөдөр хятадын цэргийн монгол дахь бодит хүч
нэг дивизэр зогсохгүй болжээ. Тэд анхныхаа тушаалыг Глобал таймс
сониныхоо нийтлэлээр дамжуулан авч байна гэдгийг олон монголчууд ойлгох
ёстой.
Одоо тэд хүчирхийллээ улам гааруулна. Улам нарийн аргаар улам харгис хэрцгий үйлдлүүдийг хийх болно. 1996 онд монголын тагнуулын төв газрын сөрөг тагнуулын албаны дарга Бээжинд алагдахад байдал ямар нарийн болж байгааг би сонин хэвлэлээр сануулж байсан хэн ч тоогоогүй. Дараа нь УИХ-ын гишүүн Ш. Отгонбилэгийг алагдахад хамт явсан хоёр хятад иргэнийг хятадууд монгол улсын агаарын хилийг зөрчин онгоц
ирүүлж байцаалтанд оруулалгүй яажшуухан шуурхай авч явж байлаа. Энэ
тухай аллагад гадны гар оролцлоо гэдгийг ч бичиж л байсан мөн л хэн ч
анзаараагүй. УИХ-ын гишүүн С. Зоригийг алсан алуурчны эзэн хэн бэ
гэдгийг ч таамаглахад хэцүү биш. Энэ хэрэг яагаад илрэхгүй удаад
байгааг ч тааж ядах юм алга. Тухайн үед шуурхайлан мөрдөх үүрэгтэй
байсан цагдаа Мөрөн яагаад мөрдөөгүй хийгээд түүнийхээ хариуцлагыг
үүрэх нь байтугай үндсэндээ хятадуудыг монголд оруулахгүй байх , орсон
нэгийг нь шуурхайлан хөөн гаргаж байх зорилготой байгуулагдсан гадаадын
иргэн харъяатын албыг хэний заавар зөвшөөрлөөр толгойлоод байгааг ч
ойлгох нь нэг их хэцүү бодлого биш билээ. Ерөнхий утгаараа Богд хаант
монгол улс байгуулагдсаны дараа монголд өрнөсөн үйл явдал өнөөдөр
давтагдаж эхлээд байгаа юм биш биз. Тэргүүний сэхээтэн , эх оронч үзэлт
бараг бүх сайдуудыг алж хядсаныхаа дараа урвагч шанзав Бадамдоржтой
хуйвалдан монгол төрийг унагаж хятад генерал Сүй-Шү-Жаны дивиз монголд
орж ирсэн билээ. Тэд монголд ирсэнээсээ хойш жил гаруйхны дотор арав
гаруй мянган монгол иргэдийг хүйс тэмтрэн устгасан. Үүнийг бид яагаад
мартах ёстой гэж. Гамин цэргүүд монгол айл руу давхин очиж эр нөхрийг
нь хүлж хаячихаад эхнэрийг нь нүдэн дээр нь цувран хүчирхийлцгээж энэ
яргаллаа дуусгамагц хөөрхий эхнэрийн бэлэг эрхтэнд ганж хийн эргүүлэх
ам руу нь винтовынхоо амыг шургуулан буудах , хүүхдүүдийг нь хураалттай
аргал дээр суулгаж байгаад бай болгон буудах , монгол эрчүүдийн нүдийг
амьдаар нь ухаж , бэлэг эрхтнийг нь тас татан нохойд хаяж өгөх мэтээр
бах таваа ханган яргалаж байсан тэр үйлдлүүд баримтууд архивт байж
байхад монголчууд яагаад хятадуудыг тэвэрч наалинхайтах ёстой болж
байна.
Үндэс нэгтэй Өвөрмонголын гурван зуу гаруй мянган монголчуудыг хүй тэмтэрсэн түүх шарлаагүй байхад , өнөөдөр шашин нэгтэй Түвэдүүдийг яаж яргалж байгааг харсаар мэдсээр байж , хил залгаа Уйгаруудыг яаж дарлан доромжилж залуучуудыг нь сорчлон хядаж байгааг харсаар байж толгойгоо энэ илдэн дор тавьж өгөх монгол хүн олдоно
гэжүү. Глобал таймсад бичсэнийг уншиж байхад тэд монголчуудын эв
нэгдэлгүй , засгийн төлөө үхэлдэн тэмцдэг чанарт ямар их ач холбогдол
өгч байгаа нь дотоожгүй хужаагийн нуудгай шиг ил харагдаж байна. Гэвч
бидний энэ чанар цаг зуурынх гэдгийг мэдтүгэй. Аюулын ирмэг дээр бид
олонтаа очсон ч ангал руу нэг л удаа унаж Манжуудын зууш болсноо
мартдаггүй бөгөөд монголын эв нэгдлийг бусниулагчид хэзээ ямагт
дарагдан мөхөж бид өөрийн замаар замнаж байсныг бидний ариун түүх
гэрчлэх болно. Энэ түүхийг бичсээр ирсэн өнөө ч бичиж байгаа эх орончид
урвагчдаасаа сая дахин илүү хүчтэй гэдгийг дахин нэг сануулмуу. Эцсийн
бүлэгт хятадын коммунистууд Оюу толгойн гэрээг барууныхантай хийлээ гэж
монголчуудыг заналхийлж байгаа бөгөөд , таван толгойгоо шууд өг хэмээн
нэхэж байгаагаа нуухгүй сүрдүүлж байгаа нь энэ юм. Гэхдээ
коммунистуудаа та нар монголчуудыг нэг л сайн ойлгохгүй байна. Та нар
биднийг шахах тусам бид ардаа байх Оросуудыг түшиж ирсэн бөгөөд , энэ
түүх давтагдвал бид яалт ч үгүй Оросоо бараадах болно.
Бидэнд өөр зам байхгүй. АНУ монголд цэргийн баазаа байгуулахгүй , Япон улс та
нарын дарамтанд орчихсон учраас дорвитой алхам хийж чадахгүй тэр тусмаа
хаа хамаагүй монголын төлөө гэдгийг монголчууд өнөөдөр ухаарах
хэмжээний боловсролтой болжээ. Та нар Амар мөрний хойт эрэг дээр хэзээ
ч гарч чадахгүй шигээ Монголын говийг хойшоо нэвт гарч чадахгүй.
Москватай олон жил нөхөрлөсөн монгол хүн би тэдний геополитикийн таяг
тойрог хаагуур зураастай байдгийг дэндүү сайн мэддэг билээ. Ингэхээр
бидэнд нэг л зам маш тод байгаа нь харагдаж байна. Яах вэ наймаагаа
хийцгээе. Бид идүүлж сураагүй юм биш дээ идүүлэе яахав. Жил тутмын
алдагдал маань хоёр зуун тавь орчим сая доллар байлаа гэхэд монгол улс
монголчууд гурван зуун жилдээ сөхрөөд уначихгүй ээ. Та нар Таван
толгойн ордын ашиглалтанд оролц. Түүнээс биш та нарт илүү эрх яалаа гэж
бид өгөх ёстой юм бэ. Тэр дундаа гадаад хөрөнгө оруулалтаа цэргийн
хүчээр хамгаална гээд заачихсан хатуу хуультай танай улсын цэргийг сайн
дураараа оруулах гэж балайтсан гэрээ үзэглэж суух уу . Та нар монголоор
дутахгүй олон хөрштэй гэж даналзсан байна лээ. Пакистан , Тайланд
хоёроос бусадтай нь та нар ямар нэг хэмжээгээр нударга зөрүүлээд
хамгийн сүүлд Вьетнамд уйлтлаа зодуулсан чинь 1979 он , энүүхэн хаяанд
байна тиймээ. Муур хулганаа барих л болно гэж танай Дэн-Сиуй – Пэн
гэдэг дарга айлдсан гэдгийг бид мэднэ. Гэтэл бид чоно гэж өөрсдийгөө
нэрлэдэг юм шүү дээ.
Доржзовдын Энхболд